Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр өчигдөр 15 цагт ШӨХТГ-аас гаргасан өргөдлийг авч хэлэлцэх шүүх хурал болох байсан ч хойшилжээ. Учир нь өмнөх шүүх хурал нь дуусахгүй байсаар байгаад ажлын цаг дууссан тул хойшлуулсан байна. Шинэ он гаргаад ирэх долоо хоногт төлөвлөхөөр болжээ.
Хэрэг маргааны тухайд гэвэл “Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус учир шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой” гэж ШӨХТГ үзсэн байдаг. Ингэснээр анхан шатны шүүхээс "Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус” гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм.
Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Тиймээс ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)