Хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан мөн шалгагдсан иргэдийн дийлэнх нь залуус байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогсод залуужиж байна гэдгийг хуулийн албанаас анхааруулж байна.
Түүнчлэн сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Бүр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байгаа. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины хэрэгт холбогдуулан гурван хүнийг саатуулсан бөгөөд тэдний нэг нь хар тамхи зардаг, захиалдаг байсан этгээд. Бүр цагдаагийн байгуулллагад шалгагдаж байхдаа хар тамхины хууль бус наймаагаа эрхэлдэг байжээ.
Зөвхөн цагдаагийн байгууллагад, энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 69 хэрэгт 160 хүнийг холбогдуулан шалгаж байна. Тэд 18-35 насныхан ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/