Өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүх дээр ШӨХТГ-аас гаргасан өргөдлийг авч хэлэлцэх шүүх хурал болно. “Банкууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг нь хууль бус учир шимтгэлээ иргэдэд буцаан олгох ёстой” гэж ШӨХТГ үзсэн байдаг.
Ингэснээр анхан шатны шүүхээс "нэг хувийн шимтгэл авах нь хууль бус” гэсэн шийдвэр гаргаж байсан. Гэвч энэ асуудал Дээд шүүх дээр очсоны дараа энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн байдаг. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Тиймээс ШӨХТГ-аас дээрх шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болоод байгаа хэдэн сарын өмнө мэдэгдэж байсан. Тэрхүү давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 15.30 цагт Захиргааны хэргийн шүүхэд болохоор товлогдсон байна.
Сэтгэгдэл (3)