Завхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд Т /39 настай, эрэгтэй/, иргэн Д /39 настай, эмэгтэй/ нялх хүүхдийн хамт, иргэн А /59 настай, эмэгтэй/, 20 орчим насны залуу, нэр нь тодорхой бус нийт 5 хүн 2015.12.20-ны өдрийн 18:00 цагт 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ” маркийн автомашинаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 2015.12.21-ний өдрийн 21:38 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.21-ний өдрийн 23:25 цагаас эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж.