Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай Л гэдэг залуу учир битүүлгээр нас барсан хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард гарсан. Түүний амиа алдсан шалтгааныг ар гэрийнхэн нь болон “Ирвэс хамгаалах сан”-гийнхан уул уурхайн компаниудтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа юм. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн комиссар Р.Чингис “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан амь насаа алдсан хэргийн шалгалтыг эрчимжүүлэх чиглэлээр тушаал гаргажээ. Ингээд Мөрдөн байцаах газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд тэд энэ өдрүүдэд Өмнөговь, Хөвсгөл аймгуудад ажиллаж байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)