Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Ц.Бямбацогт, Тахарын Ерөнхий газрын, Тэргүүн тахар А.Азбаяр, Тахарын Ерөнхий газрын, дэд дарга Б.Батзориг, Тахарын Ерөнхий газрын, хуягласан хүргэлтийн дарга С.Хаш-Эрдэнэ нарыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тахар болон Прокурорын байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, Тахарын албаны тухай хуулийн хэрэгжилтийн явц байдал, илэрч буй зөрчил, дутагдал түүнийг арилгуулах арга замын талаар ярилцлаа.
Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын заавар”-ыг хэрэгжүүлэх талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Ц.Бямбацогт тодорхой үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын явцад Шүүхэд бүрт байдаг ялтныг тусгаарлан байрлуулж байгаа түр саатуулах байрны эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас хүний эрх зөрчигдөж байгаа асуудал, Улсын яллагчийн хамгаалалтын асуудал, Орон нутгийн прокурорын газрын байрыг хамгаалалтанд авах, Прокуророос хавтаст хэргүүдийг шүүхэд хүргэх үеийн хамгаалалтын асуудал, Тахарын албаны албан хаагчдын тусгай хэрэгсэл хэрэглэх талаар заавар, журам боловсруулж ажиллах, Прокурорын хяналтаас оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах, Тахарын албанаас Прокурорын байгууллагад сар бүр ирүүлж байгаа бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг 2016 оны төлөвлөгөөнд тусгаж хамтран ажиллахаар хэлэлцэж тохиролцлоо.
Сэтгэгдэл (3)