Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд болж байгаад дөнгөж сая завсарлалаа.
Уг завсарлагаанаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шүүгчид гаргах юм.
Шүүх хурлыг даргалагч шүүгч н.Соёмбо-Эрдэнэ Илтгэгч Ш.Бат-Эрдэнэ Шүүгч Мягмаржав нар удирдан явуулж байгаа юм. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулж байгаа билээ.
Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С.Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьж байгаа юм.
Сэтгэгдэл (5)