Хэнтий аймгийн Прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн эрх бүхий албан тушаалтнуудаас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь хууль тогтоомжинд хэрхэн нийцэж байгаа талаар шалгалт хийсэн байна.
Шалгалтаар Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нараас захиргааны шийтгэл оногдуулсан 519 материалыг хянаж 12 шийтгэврийг өөрчилж, 2 албан хаагчийн хууль зөрчсөн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж аймгийн Цагдаагийн газарт хүргүүлжээ. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хууль хэрэглээний талаар цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч нарт сургалт зөвлөгөөн хийсэн байна.
Д.Дуулим