Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газар, Сум дундын шүүх хамтран шинээр томилогдсон прокурор, туслах ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг дадлагажуулах зорилгоор Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол батлаж, шүүхэд шилжүүлсэн хэргийн шүүх хуралдааныг тус сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалан нээлттэй зохион явууллаа.
Тус нээлттэй шүүх хуралдаанд Бор-Өндөр дэх сум дундын шүүхийн шүүгч нар болон туслах ажилтнууд, Сум дундын прокурорын газрын ахлах прокурор, хяналтын прокурор туслах ажилтнууд, цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар оролцож хэргийг хэлэлцэж дууссаны дараа хамтарсан ярилцлага хийж Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Т.Болормаа, прокурорын газрын ахлах прокурор М.Энхбаатар нар хуулийн байгууллагуудын ажилтнуудад хандаж цаашид анхаарч ажиллавал зохистой асуудлын талаар мэдээлэл хийжээ.