Нийслэлийн Хан-Уул дуургийн 11 дүгээр хороо, Богинын амны харалдаа Туул голын эрэг дагуу жалганд автомашин онхолдон дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын Аврах ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж, “Subaru outback" загварын суудлын автоамшинд зорчиж явсан 21 настай, эрэгтэй Ц-r гаргаж авлаа.
Тэрбээр хөнгөн гэмтэл авсан тул ажлын хэсэг Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.