Монгол Улсын Засгийн газраас аймаг бүрт дэд бүтэц байгуулах, 1000 айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор өмнө нь Хөвс- гөл, Сүхбаатар аймгийн төвд цэвэр, бохир усны шугам сүлжээг ашиглалтад оруулаад байсан юм. Тэгюл энэ удаад Даланзадгад хотын гэр хороололд 14 км инженерийн шугам сүлжээг ашиглалтад орууллаа. Мөн тус хотын гэр хорооллын гадна усан хангамж ариутгах татуургын шугам сүлжээг байнгын ашиглалтад байлгахаар өчигдөр залгасан байна. Ингэснээр тус аймгийн гэр хорооллын иргэд цэвэр, бохир усанд холбогдож байгаа юм. Ирэх хавраас 1000 айлын орон сууц хорооллууд барьж эхлэх юм.