Малчдад олгох арьс, ширний урамшууллын санхүүжилтийг Монголбанкин дахь “Малчин” дансанд байршуулсан бөгөөд ирэх даваа гарагаас эхлэн малчдын арилжааны банкин дахь дансруу шилжүүлэхээр болжээ.
Нийт 21 аймаг, нийслэлийн 54535 хоршооны гишүүнд 7.9 тэрбум төгрөгийг олгох юм байна. Тодруулбал үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159.654 ширхэг ширэнд 2 тэрбум 394 сая гаруй төгрөг, богийн 1 сая 854 мянган ширхэг арьсанд 5 тэрбум 564 сая төгрөг олгох аж. Нийт 2.4 сая арьс, ширэнд урамшуулал олгох аж.
Сэтгэгдэл (1)