ИЗНН-ын дарга, С.Оюун бол парламентийн содон гишүүдийн нэг билээ.
С.Зориг агсны дүү гэдгээрээ танигдсан гарч ирсэн ч тэрбээр улс төрийн
гурав дахь хүчнийг толгойлж байгаа. 24tsag.mn С.Оюунтай холбоотой содон
24 баримтыг хүргэж байна.
ИЗНН-ын дарга, С.Оюун бол парламентийн содон гишүүдийн нэг билээ. С.Зориг агсны дүү гэдгээрээ танигдсан гарч ирсэн ч тэрбээр улс төрийн гурав дахь хүчнийг толгойлж байгаа. 24tsag.mn С.Оюунтай холбоотой содон 24 баримтыг хүргэж байна.
1. С.Оюун 1964 оны нэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн.
2. Тэрээр амьдралаа хожуу 39 насандаа зохиосон байдаг.
3. С.Оюун 1981 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1987 онд Чехословак улсын Карлын их сургуулийг геохимич мэргэжлээр, 1996 онд Английн Кембрижийн их сургуулийн аспирантурыг тус тус төгссөн. Геологийн ухааны доктор, орос, англи, чех хэлтэй.
4. 1988-1998 онд Монгол, Чехословакийн хамтарсан үйлдвэрт геологич мэргэжлээрээ ажиллаж байсан бөгөөд 1990-1991 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн хийж байжээ.
5. 1996-1998 онд Английн “Рио Тинто” компанид геологичиор ажилласан байна.
6. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүнийг дундах хүүхдээ Дорнодын нэгэн айлаас өргөж авсан гэдэг.
7. Үүнд түүний нөхөр Ч.Энхбаяр “Би С.Зориг агсантай сайн найзууд байсан. Түүнийг Бурханы оронд заларсны дараа анддаа дүүг нь харж халамжилна гэж амласан юм. Ингэж яваад нэг нэгэндээ дасаж сэтгэлтэй болж, гэргийгээ болгосон. Миний эхнэр Монголын төмөр хатагтай нарын нэг. Ийм сайхан бүсгүйтэй ханилж, гурван хөөрхөн үрсийн ижий, аав болсондоо би азтай. Гэр бүлээ бодсон ч, эхнэрийнхээ нэр төрийг бодсон ч өөр хэн нэгэнтэй амрагийн холбоо тогтоох шаардлага байхгүй” хэмээн ярьжээ.
8. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний нөхрийг “Зууны манлай” дуучин Б.Сарантуяатай амрагийн холбоотой болсон хэмээн цацагдсан.
9. 1998 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд парламентын танхимд цөөхөн бүсгүйчүүдийн төлөөлөл болж орж ирсэн.
10. 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2005 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнуулжээ.
11. Монголын улс төрийн орон зайд “Иргэний зориг” хэмээх шинэ намыг байгуулан, 2004-2005 онд УИХ-ын дэд дарга, УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн даргаар ажилласан байна.
12. 2006-2007 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга байсан. Мөн 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын албыг хашиж байв.
13. Германд суралцагч оюутнууд УИХ-ын гишүүн С.Оюуныг өөрсдөд нь лекц уншиж өгөхийг хүсчээ. Энэ дагуу Монголын өнөөгийн эдийн засгийн байдал, бусдад таалагдахын тулд улс төрийг хэт мөнгөтэй холбох болсон олхиогүй зан чанарыг хэрхэн халах, Монголд тэтгэмж гэхээсээ илүү иргэн рүүгээ хандсан зөв бодлого явуулснаар хөгжих гарц нээгдэх тухай лекц уншсан байна.
14. Каратэгээр хичээллэж байсан, аялах дуртай. Манай парламентад каратэгийн 5 дугаар дан авсан ганц гишүүн бий. Тэр нь С.Оюун.
15. Тэрээр биед эвтэйхэн, ямар нэг байдлаар садаа болдоггүй хувцсанд дуртай. “Өндөр өсгийтэй гутал хөл өвтгөдөг. Бариу банзал хөл тушдаг. Бусдаас арай өөр хувцаслая гэж боддог. Геологич болохоор би "хулигаан" стильд дуртай байсан. Үүнээсээ сайн салж чадахгүй л байна” хэмээн ярьжээ.
16. Талийгаач С.Зориг ахынхаа хэлсэн “Бидний хувь заяа зөвхөн бидний л гарт байна” гэдэг үгийг хэлэх дуртай.
17. Кофенд нугасгүй нэгэн. УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр С.Оюун гишүүн байнга туслах эмэгтэйгээрээ кофе авчруулж уудаг. Гэхдээ туслах эмэгтэй үргэлж “илүү” кофетой орж ирдэг. Харин эрхэм гишүүн тэр “илүү” кофегоороо хажуудаа суугаа хэн нэг гишүүдээ дайлдаг заншилтай аж.
18. Тэрбээр 2008 онд Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон. Үүнээс хойш тойрогтоо огт ажиллаагүй хэмээн тойргынх нь иргэд шүүмжилж байжээ. Мөн уулзах хүсэлт тавьсан иргэдийг “Миний бие төлөөлөгчтэй уулз гэдэг” гэж нэгэн сонгогч гомдолжээ.
19. Нэгэн сайтад ”УИХ-ын гишүүн С.Оюун "Рио тинто"-гийн тагнуулч уу?” гэсэн гарчигтай нийтлэл цацагдсан юм. Түүнийг С.Оюун гишүүн сонгууль болох гэж буйтай холбогдуулан нэр хүндэд сөргөөр нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн үзэв.
20. Дараа нь тус сайтыг өөрийг нь гүжирдсэн хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тэрбээр “Эх орноосоо урвах онц хүнд гэмт хэрэгт эрээ цээргүй гүтгэн гүжирдлээ” гэж үзэж, гомдлоо гаргаж байна гэжээ.
21. АТГ-аас "УИХ-ын гишүүн С.Оюун нь өнгөрсөн оны хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нөхөр Ч.Энхбаярын 61.88 хувь эзэмшдэг "Амида" ХХК-ийн хувьцааг мэдүүлээгүй байна" гээд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандаж байв.
22. С.Оюун үүнд "Миний нөхөр Ч.Энхбаяр нь энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдөр "Амида" ХХК-д эзэмшдэг 61.88 хувийн хувьцааныхаа 32 хувийн эзэмших эрхийг тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Гансүхэд шилжүүлсэн. Энэ өөрчлөлтийг хоёрдугаар сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Хувьцааны эзэмшлийн хувь хэмжээнд гарсан өөрчлөлтийг миний бие хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ үнэн зөв тусгасан боловч хуульд заасанчлан 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болголгүй 2012 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгагдах ёстой өөрчлөлтийг урьдчилан мэдүүлснээр зөрчилтэй мэт харагдахаар болжээ" гэсэн тайлбар өгчээ.
23. 2011 оны УИХ-ын сонгуульд тэрбээр гурван даргатай ИЗНН-ын листийг тэргүүлэн сонгуульд өрсөлдөж байна.
24. Хамгийн сүүлд улаан өнгөтэй футболка өмсөн “Ногоон талбайн өрсөлдөөн цэвэр, шударга, ил тод учраас билд хөл бөмбөгт дуртай” гэсэн тун өвөрмөц сурталчилгааны хуудас гаргажээ. Ингэхэд түүнд өндөр өсгийт, нарийн банзалаас илүү хөлбөмбөгийн фанатын хувцас зохиж байна гэж үү?

Б.Чимэг
Сэтгэгдэл (2)