“Энержи ресурс” компани өнгөрсөн сарын сүүлчээр 200 орчим ажилтнаа цомхотгох тушаалыг гаргажээ. Энэ асуудлаар өнгөрсөн баасан гаригт ажилтнуудын төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран мэдээлэл хийсэн юм. Ажилтнуудын хэлснээр “Энержи ресурс” компани сүүлийн хэдэн сарын цалингаа өгөөгүй, хамтын гэрээг ажилчдын оролцоогүйгээр хийсэн гээд олон зөрчил гаргасныг хэлж байв. Энэ талаар тус компанийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Үнэнсайхан “Өнгөрсөн сарын 23-наас 200 гаруй ажилтныг халах шийдвэр гаргасан. Бид мэдэгдэх хуудсаа авахгүй, гарын үсэг зурахгүй гэсэн ч гэрийн хаяг руу албан бичиг илгээсэн. Ажилтан компанийн хоорондын гэрээ ирэх сарын 4-нд дуусч байгаа. Тиймээс бид харилцан хоёр талаас нь хамтын гэрээг дахин хийх, хохирлоо барагдуулахыг шаардаж байна” гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)