"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаагаар Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн 24 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болсон ч тодорхой шалтгаантайгаар татгалзсан юм.
Хуулийн дагуу Абдул Каримын оронд Таванбогд группийн захирал Ц.Баатарсайханд уг барилгыг авах эрх шилжиж байгаа. Учир нь тэрбээр Абдул Каримын дараах хамгийн хамгийн өндөр үнийг хэлсэн юм. Тодруулбал, 23 тэрбум 850 сая төгрөгийг дуудлага худалдааны үеэр санал болгосон байдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Ц.Баатарсайхан захиралд уг газрыг худалдан авах саналыг хүргүүлсэн бөгөөд уг газрыг худалдан авах эсэхээ шийдэж, албан ёсны хариу өгөх сүүлийн өдөр нь өнөөдөр юм. Тэгвэл Таванбогд группийн захирал Ц.Баатарсайхан уг барилгыг худалдан авч албан ёсны өргөдлөө өнөөдөртөө багтаж Нийслэлийн өмчийн харилцааны газарт өгөхөөр болжээ. Тус групп уг барилгын оронд Төрийн ордноос өндөргүй GALLERIA ULAANBAATAR нэртэй барилга барьж худалдаа, үйлчилгээний чиглэлээр ашиглах аж. Мөн Улаанбаатарын музейг нээх юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)