Баян-Өлгий аймгийн прокурорын газар аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагтай хамтарч “Хяналт, шалгалт, сургалт нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд гудамж, замд прокурорууд болон замын байцаагч, зохицуулагч нар хөдөлгөөнт эргүүл хийж нийт 115 тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад биедээ бичиг баримт авч яваагүй зөрчил 17, гэрэл шилжүүлээгүй зөрчил 2, жолоочийн хариуцлагын даатгалгүй зөрчил 1, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил 4, хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчил 2, хамгаалах бүс хэрэглээгүй зөрчил 6, бүрэн бус тээврийн хэрэгсэл зөрчил 5 /гэрлэн дохиогүй/, хүн ачаа тээвэрлэх журам зөрчсөн зөрчил 2, тээврийн хэрэгслийн дугаарыг солиулаагүй 4 зөрчил тус тус илэрсэн байна.
Дээрхи зөрчил гаргасан жолооч нарыг эхний удаад торгох шийтгэл оногдуулахгүй “Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн холбогдох заалтыг тайлбарлан өгч, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар анхааруулж зохих шаардлага өгч ажиллажээ.
Мөн “Хариуцлагатай жолооч” шалгаруулж, 2 жолоочид гарын бэлэг гардуулж, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, явган зорчигч нарт “Санамж бичиг” тарааж өгсөн байна.
Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн төрийн байгууллагын албан хаагчид болон бүх шатны ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчдад Замын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай шинэ хуулийн талаар яриа, яриа таниулга хийж, сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/