Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газраас Гаалийн улсын байцаагч нарт захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх талаар сургалт зохион байгуулж өгөх хүсэлт ирүүлсэний дагуу тус прокурорын газраас хяналтын прокурор Б.Батбаяр, туслах ажилтан Э.Түвдэн нар нийт 4 цагийн сургалтыг явуулсан байна.
Сургалтанд 82 Гаалийн улсын байцаагч оролцож “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг болон Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл авчээ.