Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны 5 шар дахь 412 дугаар салбарт 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 55 минутаас 10 цагийн хооронд буутай 2 этгээд довтлон орж уг салбарын тааз руу буудан, сейфнээс нь 400 сая гаруй төгрөг дээрмдэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гарсан.
Дээрх онц ноцтой хэргийн газрын үзлэг болон бусад байцаан шийтгэх ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн прокурор Д.Отгонбаяр, хяналтын прокурор Б.Гантулга нар Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцох бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин, буунд үзлэг хийх, алдагдсан онц их хэмжээний мөнгийг тоолж хүлээлгэж өгөх зэрэг ажиллагаанд оролцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэх талаар цагдаагийн байгууллагатай үр дүнтэй хамтарч ажилласнаар хэргийг богино хугацаанд илрүүллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)