АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад үйлчилгээний ажилтнууды гажилгүй иргэдээс бүртгэж, сонгон шалгаруулах, мэргэжлийн ур чадварын сургалтад хамруулах арга хэмжээний нээлт өчигдөр боллоо. Нээлтэд Хөдөлмөрийн яам, АСЕМ-ийн Бэлтгэл ажлын алба, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн болон хувийн хөдөлмөрийн бирж, сургалтын байгууллагын төлөөлөл оролцож, бүртгэлийн ажиллагаа албан ёсоор эхлүүлэв. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан бүртгэлийн ажиллагааны нээлтийн үеэр “АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт нь гадаад улс орнуудад эх орноо сурталчлан таниулж, олон улсын тавцанд байр, сууриа бэхжүүлэх өндөр ач холбогдолтой. Мөн ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах асуудал туйлын хүндрэлтэй байгаа өнөө үед хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийг байршуулах, тэдэнд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой түр ажлын байр олноор бий болох боломжийг бүрдүүлж байна” хэмээв.