Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг Ногоочдын хоёрдугаар гудамжинд өнгөрсөн ням гаригийн өглөө таван ханатай гэрт гал гарчээ. Галын дуудлага онцгойгийнхонд 07.29 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр очиж галыг унтраажээ. Харамсалтай нь галд 16, дөрвөн настай хоёр охин, хоёр настай хүү өртөж амиа алдсан талаар бид мэдээлсэн. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Талийгаач дөрвөн настай охин, хоёр настай хүү хоёул нэг айлын хүүхдүүд. Харин 16 настай охин тэднийг асардаг байжээ.
Д.Дуулим