Монголын Засгийн газар болон Рио Тинто групп өнөөдөр албан ёсоор Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээг үзэглэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Удаан хугацаанд гацаанд ороод байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх санхүүжилтийн төлөвлөгөөнд талууд өнгөрөгч дөрөвдүгээр сард гарын үсэг зурж баталгаажуулсан. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч 11 дүгээр сард ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн 4.2 тэрбум төгрөг эцэслэн шийдвэрлэгдсэн талаар дуулгасан юм.
Сэтгэгдэл (13)