Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн явуулах эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа байдал, хууль зүйн үндэслэлийг шалгаж шалгалтын дүнгийн талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.
Шалгалтанд нийт 405 материал хамрагдсан бөгөөд тус сумын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдаас захиргааны зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулсан шийтгэврийг хүчингүй болгосон, өөрчилсөн болон эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол гараагүй байна.
Хамтарсан зөвлөгөөнөөр захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байгаа эрх бүхий албан хаагчдад учирч байгаа бэрхшээл болон цаашид захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулан холбогдох гарын авлагаар хангаж ажиллажээ.