Түүнийг Амараа гэдэг. Ардчилсан намын рекламанд тоглож орой болгон телевизийн зурагтаар гарч буй жүжигчин Б.Амарсайханыг монгол төрхтэй хэмээн үзэгчид үнэлдэг. 24tsag.mn охидыг хуйлруулдаг Амараагийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Балжиннямын Амарсайханы уугуул нутаг Улаанбаатар хот, ундаалсан ус нь Туул гол.
2. Тэрбээр насаа хэлэх дургүй бөгөөд 1977 онд төрсөн жүжигчин Б.Эрдэнэбилэгтэй нэг анги гэдгээр нь хөөгөөд насыг нь олж болох юм.
4. “Уулын хөх сүүдэр”-ээс гадна “Тавилан”, “Удирдагч”, “Бөртэ чоно”, “Боолын гэрээ”, “Цасан охин” “ Бодлын хулгайч”, “Аравт” зэрэг кинонд амжилттай дүр бүтээсэн.
5. Б.Амарсайхан христийн шашин шүтдэг бөгөөд түүнийг Монголдоо томд тооцогддог “Амьд үг” цуглааны идэвхитэй гишүүн гэж ярьдаг.
6. Тэрбээр залуу насандаа Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн жүжигчдийн нэг.
7. Ирланд улсад гурван жил хэлний болон маркетингийн чиглэлээр сурсан. Тэнд байхдаа Ирландын “RTE 1” телевизийн 16-40 ангитай хоёр, гурван сериалд тоглосон байна.
8. Мөн Ирландад амьдарч байх үедээ холливудын жүжигчин Пьерс Броснаны “Laws of attraction” нэртэй кинонд олны дүрд тоглосон. “Нэг ч гэсэн монгол хүн холливудын кинонд тоглолоо” гэж тэрбээр бахархан ярих дуртай.
9. Сэтгүүлчдийн хараанаас зүгээр салахаа больсон жүжигчин залуу ярилцлага бүрдээ “Би их царайлаг” гэж ярьдаг. Үнэхээр ч түүнийг монгол эр хүний төрхийг хадгалсан гэж олон найруулагчид баатарлаг эрийн дүрд сонгоод байгаа билээ.
10. Нас, төгссөн сургууль, бага насаа хаана өнгөрөөсөн гээд хувийн амьдралаа дэлгэх дургүй түүний эхнэрийг олж харах завшаан энэ жилийн “Academy Awards 2012” шагнал гардуулах ёслолын үеэр олдсон юм.
11. Хоёр сарын өмнө inet.mn сайт түүнийг “Үзэгчдийн хүсэмжит 5 эрэгтэй жүжигчин”-ий нэгээр нэрлэжээ.
12. “Academy Awards 2012” наадамд “Wisdom Film” продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” киноны 90 саяын Гансүхийн дүрээр шилдэг эрэгтэй жүжигчин номинацид шалгарав.
13. Тэрбээр “Бодлын хулгайч” киноны санааг өөрөө олжээ. 90 саяын А.Гансүхийн тухай түүхийг сайтаас олж уншаад кино хийхээр шийдсэн байна. Энэ кинонд тоглохын тулд арваад кг хасаж, фитнессийн бэлтгэлээ түр хугацаанд хаяж байв.
14. “Бодлын хулгайч” киноныхоо “Залуу нас” дууг дуулж, авъяастай нэгэн гэдгээ харуулсан. Энэ дуу нь нэрт яруу найрагч Р.Чойном агсны тэрлэсэн “Залуу нас" шүлгээр бүтсэн бөгөөд Б.Одбаяр буюу Оки аяыг нь зохиосон байна.
15. Түүний бүтээхийг хүсдэг дүр нь Чингис хаан биш Жамух.
16. Жүжигчин Б.Амарсайхан бол ангийн хорхойтон. Саяхан агнасан чоныхоо зургийг фэйсбүүк хуудасдаа тавьсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн тул тэрбээр даруй устгасан юм.
17. Гэхдээ үүнээс өмнө “Би энэ байгальтай зүй бусаар харьцаж байгааг л зогсоохыг мөрөөддөг. Байгалийг, гол мөрнийг бүтэн байлгамаар байна. Монгол орны байгаль орчин онгон дагшин байдлаа алдаж байгааг хараад миний зүрх сэтгэл их өвддөг” гэж ярилцлага өгч байжээ.
18. Б.Амарсайхан өөрийнхөө сул талыг “түргэн зантай” гэж тодорхойлжээ. Түүнийг машин жолоодож яваад өөрийнх нь буруу байсан ч явган зөрчигтөй ширүүхэн маргалдсан тухай нэг хэсэг хэвлэлүүд бичиж байв. Олны танил жүжигчин залуугийн энэ байдлыг эрэн сурвалжилсан сэтгүүлчийн дүгнэлт “Түүний машин ардаа дугаартай ч, урд талдаа дугааргүй ажээ”.
19. Тэрбээр “Brain Brand” гэсэн реклам сурталчилгаа, PR марктенгийн чиглэлийн компани ажиллуулдаг. Кинонд тоглохын хажуугаар Ирландад суралцсан мэргэжлийнхээ дагуу клип, реклам сурталчилгааны салбарт хүч үзэж, найруулга хийх болсон юм.
20. Чамлахааргүй мөнгө олсон “Бодлын хулгайч” киноныхоо орлогоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг Нийслэлийн 25-р дунд сургуульд 25 хүний суудалтай хоёр автобус бэлэглэсэн. Энэ сайн үйлс нь түүнд “сайн залуу” гэдэг “чимэг, зүүлт” нэмэв.
21. Amra.mn- Энэ бол түүний албан ёсны цахим хуудас. Энэ хуудсыг хийсэн “Metawise” компаний сайт дээр ийм сайттай болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн бичсэн байх аж.
22. Түүний “Намайг Амараа гэдэг” гэж эхэлдэг реклам нь монголчуудад ихээхэн таалагдаж, хуулах нь хуулж, дуурайх нь дуурайж байв. Энэ сурталчилгаа нь ч өөрөө 30 гаруй оронд өөр өөр хувилбартай реклам билээ.
23. Залуу хүний хувьд ардчиллыг дэмждэг гэж ярьдаг тэрбээр 2012 оны сонгуульд хувь нэмрээ оруулж явна. АН-ын захиалсан дээрх рекламны шинэ хувилбар нь бараг бүх телевизээр цацагдаад байна.
24. Хамгийн сүүлд Б.Булган аймагт АН-аас сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг дэмжихээр Булганыхантай уулзжээ. Уулзалтын үеэр “Намайг Амараа гэдэг” гэх алдарт рекламныхаа хоёр дахь хувилбарыг уншиж сонирхуулав. Үүнийг нь урлагийн үзүүлбэр гэж ойлгосон зарим нь “Урлагийн тоглолт үзүүлсэн гэж сонгуулийн тухай хууль зөрчөөгүй байгаа” хэмээн шивэр авир хийж байсан юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (30)