Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тушаал гаргажээ.
Тэрбээр энэ сарын 16-нд эрүүл мэнд, спортын салбарт сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх тушаал гаргасан байна.
Уг тушаалд эрүүл мэндийн ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах, ажлын цагийг чанд баримтлуулах, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг тогтмол гүйцэтгэх, Авлигын эсрэг хууль тогтоомжийг мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг тусгажээ.
Сэтгэгдэл (9)