Нийслэлийн 376 жилийн ойг угтаж, дүүргийн Засаг даргын 2015 оны аравдугаар сарын 14-ний өдрийн А/440 дугаар захирамж гарган нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, хороодтой хамтран өнгөрөгч бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээнд нийтдээ 1520 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан гаднах орчных нь цэвэрлэгээг хийлгэжээ. Тодруулбал, ерөнхий боловсролын 15 сургуулийн 2100 гаруй ахлах ангийн сурагч, 160 гаруй багш, улсын болон хувийн 11 их, дээд сургуулийн 1900 гаруй оюутан, багш нар цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож, хуваарилсан гудамж талбайн хог хаягдал, унасан навчийг бүрэн цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээний ажилд Сүхбаатар тохижилт ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Улаанбаатар шинэчлэл ХХК, Алтан дорнын хүч ХХК, Цүзүки-Юмэ ХХК-ийн хог тээврийн нийт 42 машин ажиллаж, нийт 140 удаагийн рейсээр 660 тонн хог хаягдал, шарилж, навчийг тээвэрлэж зайлууллаа.