Багануурчууд өчигдөр хотын анхны захирагчаар эрчим хүчний хэмээн танигдсан Н.Тавинбэх 57.72 хувийн санал авчээ.
Багануур хотод бүртгэлтэй 19 мянган сонгогч бий. Тэдний 10-11 мянган иргэн сонгуульдаа тогтмол оролцдог гэсэн судалгаа байдаг.
Тэгвэл энэ удаагийн сонгуульд бүртгэлтэй сонгогчдын 45.3 хувь нь оролцсон байна.
Сонгуулийн нэгдсэн хороон дээр санал хураалтын дүнг нэгтгэхэд Н.Тавинбэх үнэмлэхүй ялалт байгуулж, 57.72, Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан байна. Гэвч сонгогчдын санал хүрээгүй тул уг сонгуулийг хүчингүй хэмээн тооцсон аж.
Сэтгэгдэл (4)