Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануур дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр тус дүүрэгт баригдаж буй 700 мвт хүчин чадалтай эрчим хүчний станцын асуудал хөндөгдлөө. Гэхдээ хэд хэдэн асуудал орхигджээ. Энэ нь эрчим хүчээ хааш нь борлуулах ямар зах зээлд гаргах, ямар ашиг олох ашгаас хэдэн хувь нь Багануур хотод ирэх вэ гэсэн чухал зүйлүүд юм. Мөн Багануур хотод нано технологи ашиглан, адууны яснаас кадьци гаргаж авдаг “Монхимл” үйлдвэр байдаг. Үүний хүчин чадлыг нэмэгдүүлбэл гадаадаас оруулж ирдэг кальцийг авахгүйгээр Монголд энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд, хямд үнээр борлуулах боломжтой аж.