Богдхан Ууланд түймэр гарчээ. Тодруулбал нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, дархан цаазат Богдхан-Уулын /Зайсангийн ам Ханбогд амралтын урд/ Бугын довцог гэдэг газар өнгөрөгч шөнө түймэр гарсан байна.
Энэ талаарх дуудлага өчигдөр 21.55 цагт Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд дуудлагын дагуу гарсан түймрийг унтраахаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 44 албан хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байгаа аж.