2015 онд төсвийн хэмнэлт эрүүл мэндийн салбарыг дайрсан бөгөөд багахан төсөвтөө тааруулж тусламж үйлчилгээгээ үзүүлж ирсэн ч чанар хүртээмжийн хувьд буурсан гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Одоогийн байдлаар эмнэлгүүд 10 гаруй тэрбум төгрөгийн өрөнд ороод байна. Учир нь эмийн төсвөөс 8 тэрбум төгрөгийг хассанаар эмнэлгүүд өвчтөнөөсөө эм тариа нэхэх тохиолдол нэмэгдсэн. Дээр нь хүн амын тоо, өвчлөл нэмэгдэж валютын ханш өсөж байхад эмийн төсвөө танасан нь ийм байдалд хүргэжээ.
Харин сүүлийн хагас жилд эмийн компаниуд зээлээр үйлчлэхээ больж эхэлснээр Засгийн газраас шийдвэр гаргаж 2015 оны 4-р улиралд ашиглах 13 тэрбум төгрөгийг 3-р улиралд хэрэглэхээр болсон. Гэсэн ч одоог хүртэл төсвийн мөнгө эмнэлгүүдэд хүргэгдээгүй байгаа.
2016 оны төсөвт эрүүл мэндийн салбарын төсвийг 82 тэрбумаар оруулж өгч байгаа. Үүнийг салбарынхан сайшааж байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд 60 тэрбум төгрөгөөр баталдаг байсан нь эрүүл мэндийн салбарыг бүсээ чангалахад хүргэсэн юм.
Эх сурвалж: NTV мэдээ
Сэтгэгдэл (4)