09.00 цаг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 10 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Тус айлчлалын хүрээнд хоёр улс шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа Гадаад харилцааны яаман дээр болно.
11.00 цаг: Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор тус хуулийг олон нийтэд таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөг чөлөөний талбайд болно.
12.00 цаг: Төрсөн хүүгийнхээ эд хөрөнгийг авах зорилгоор янз бүрийн арга хэрэглэж улмар олны танил талаа ашиглан сэтгэцийн өвчтэй хэмээн Шар хадны эмэнэлэгт хэвтүүлсэн талаар хохирогч С.Алтансүхийн гэр бүлийнхэн нь хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно.
11.00 цаг: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Сонгино хайрхан 11-р хороо, Баянзүрх дүүрэг 8,12,14,15,22,17,19,21,23,10-р хорооны иргэний танхимд “Нээлттэй ажлын байр” өдөрлөг зохион байгуулна.
12.00 цаг: Баянгол дүүргийн 57-р цэцэрлэг нээлт хийнэ.
13.00 цаг: Баянгол дүүргийн 157-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нээлтээ хийнэ.
13.30 цаг: Дэлхийн хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БСШУЯ-ны Хүндэтгэлийн танхимд БСШУЯ, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулна.
14.00 цаг: Дэлхийн брэндийг Монголд бүтээшсэд үзэсгэлэн Мишээл экспод гаргана.
14.00 цаг: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно.
17.30 цаг: Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш Төрийн ордны “А танхим”-д Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон татварын эрх зүйн орчны шинэчлэлийн талаар зохион байгуулагдах болсонтой холбогдуулан хуралдана.