Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, номын явдлыг үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн хийгээд амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал баялаг төгөлдөр болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.