“Сандэй” худалдааны төвийн зоорийн давхарт өнгөрсөн бямба гарагийн шөнө гарсан галын дүгнэлтийг 14 хоногийн дараа гаргана гэдгийг албаныхан мэдээлж байна.
Одоогоор гал юунаас болж гарсан, хичнээн төгрөгийн хохирол учирав гэдгийг тогтоохоор хуулийн байгууллагийнхны хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм.
Иймээс хохирлын хэмжээг тогтоотол худалдааны төвийг нээх боломжгүй гэсэн үндэслэлээр хоёр өдөр “Сандэй” худалдааны төвийг нээгээгүй. Зоорийн давхраас дээш гал тархаагүй учир бусад давхруудад лангуу түрээслэгчид худалдаагаа хийхийг хүсч, гарын үсэг цуглуулан худалдааны төвийг нээхийг "Сандэй" -н удирдлагуудаас шаардсаар байгааг эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)