Энэ жилийн улсын баяр наадмаар бөхчүүд сэргээш хэрэглээгүй гэх мэдээллийг Үндэсний бөхийн холбооноос албан ёсоор мэдэгдэж байна.
Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан "Өнгөрсөн 8 дугаар сарын дундуур Монголын үндэсний олимпийн хорооноос манайд допингийн шинжилгээний хариу ирсэн гэдгийг мэдэгдсэн. Манай холбоо ч амралтын үе таарсан тул ФМ-ээр нэг мэдээлэл өгсөн. Бас нэг сонинд ярилцлага өгсөн. Сайн мэдээг хүмүүс тоосон л байх. Бөхчүүд допинг хэрэглээгүй гэсэн сайхан мэдээ шүү дээ. Саар мэдээ бол өдийд шуугиж байх байсан биз. Наадмын үеэр допингийн шинжилгээг тун сайн хянасан. Бөхчүүд допинг хэрэглэх дэмий гэдгийг бүрэн ойлгосон байна. Харин ирэх жилээс сэтгүүлчдийг оролцуулж болох юм" гэв.
Сэтгэгдэл (1)