Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
· Нийслэлийн 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны 9 дүүрэг, 32 агентлаг, Улаанбаатар хотын захирагчийн харьяа төсөвт 22 байгууллага, Улаанбаатар хотын захирагчийн харьяа аж ахуйн тооцоот 21 байгууллага нийслэлийн ойг угтаж тус бүр 1-2 ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
· Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараахь ажлуудыг гүйцэтгэж байна
Нийслэлийн 376 жилийн ойг угтаж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж байна. Хотын төвийн гудамж дагуух байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, рекламыг тавигдах шаардлагын дагуу сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна.
Үүнд:
- Анкарагийн гудамжны 9 аж ахуйн нэгжийн хаягийг жишиг байдлаар стандартын дагуу шинэчилсэн
- Хотын төвийн гудамж, уулзваруудад байрлуулсан хотын эзэмшлийн мэдээллийн жижиг самбаруудыг засварласан
- Автобусны буудал дах сандлыг будах, өнгө үзэмжийг сэргээх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний дагуух хуучирч, муудсан хайс хашлагыг сэргээн засварлаж, буулгах ажлыг хийж гүйцэтгэж байна. 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдах "Бүх нийтийн их цэвэрлэгээ"-ний хүрээнд гэрэлтүүлгийн болон траллейбусны шон дээр наасан зарлалын хуудаснуудыг арилгах, цэвэрлэх, угаах тухай удирдамжийг цэвэрлэгээнд хамрагдах байгууллага, ААН-үүдэд хүргүүлэв