“Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах үйл ажиллагааг энэ сарын 28-нд шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2015 оны “ Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” нь 4 төрлийн номинациар шалгаруулалт явагдах бөгөөд 43 шинэ бүтээн байгуулалтын санал ирсэн байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Төрийн үйлчилгээг иргэдэд чирэлдэлгүй хүргэх үүднээс “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Содон” хорооллын нэг давхарт “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг ажиллуулах гэж байгаагаа уламжилж, холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
· Нийслэлийн 376 жилийн ой угтаж Бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хуваарийн дагуу идэвхтэй оролцох
· Нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар судлаж асуудал боловсруулж танилцуулах
· 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион
байгуулж, бэлтгэл ажлыг хангах
· Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор албан татварын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан тогтоол журмын талаар үнэн зөв мэдээллийг иргэдэд өгч, хуулийг бодитойгоор сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах
· 2015 онд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар хийж байгаа ажлуудыг дуусгаж үр дүнг тооцож ажиллахыг тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)