Археологийн малтлагаар Алтайн уулсын дунд Эргүнэ хунгийн домогт гардаг газрыг олсноо Туркууд Казахстанд болсон олон улсын семинарын үеэр зарлажээ.
Уг малтлагыг Туркийн Хамтын ажиллагааны байгууллага (TIKA), Олон Улсын Түрэгийн Академи хамтран зохион байгуулсан байна.
Олон Улсын Түрэгийн Академийн тэргүүн профессор Дархан Хидиралли энэхүү илрүүлсэн газар нь Эргүнэ хунгийн домогт дүрсэлдэг шинжүүдтэй яг таарч байгаа гэжээ.
Мөн энэ газар нутгаас олдсон Хөх Түрэгийн үетэй холбоотой зарим эд зүйлсийг хурлын үеэр дэлгэн үзүүлсэн байна.