Сүүлийн үед гэдэсний цусан суулга өвчин ихгарч байгаа ажээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар нийслэлд 700 гаруй тохиолдол б]ртгэгдсэн нь сүүлийн таван жилийн дунджаас нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.
Уг өвчнөөр 0-5 насны хүүхдүүд ихэвчлэн өвдөж байгаа гэнэ. Энэ талаар нийслэлийн Эрүүлмэндийн газрын Халдварт овчин хариуцсан мэргэжилтэн У. Наранцэцэг "Гэдэсний цусан суулга өвчин дэгдэлт хэлбэрт ороогүй ч цаашдаа нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн зургаадугаар сараас хойш тасралтгүй бүртгэгдсэн. Энэ өвчний шинж тэмдэг нь огиулах, беөлжих, гэдсээр базалж өвдөх, ойр ойрхон суулгах, цустай, цусан судалтай суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэдэсний хаддварг өвчин дулааны улиралд ихсэх хандлагатай байдаг. Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Ингэснээр халдварт өвчин тусах эрсдэлийг 50 хувь бууруулж чаддаг. Хоол хүнсийг зөв сонгох, хадгалах зэрэг энгийн зарчмуудыг баримгалснаар энэ өвчнөөс сэргийлж чадна. Баганасны хүүхдүүд энэ өвчнөөр их өвдөж байгаа учраас эцэг зхчүүд хүүхдийн хоол хүнсэнд онцгой анхаарах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.