Колумбийн арми хоёрдагч том босогчдын бүлэглэл болох Үндэсний чөлөөлөх армийн топ коммандлагчийг хөнөөсөн хэмээн мэдэгджээ. Маркуйтос хэмээн олон танигдсан комаандлагч Жөүс Амин Хернандез Манрикуйг Антиокуйа мужийн баруун хойд хэсэгт хөнөөсөн гэжээ.
Тэрээр Антиокуйа болон Боливар мужуудад Үндэсний чөлөөлөх армийн 13 нэгжийг удирддаг байсан аж. Дээрх мужуудад хар тамхины худалдаа, хүний наймаа, хууль бус уул уурхай ихэд дэлгэрсэн хэмээн Колумбийн армийнхан онцолсон байна.
Колумбийн Ерөнхийлөгч Жуан Мануель Сантос албан ёсны твиттер хуудаснаа Маркуйтосыг хөнөөснийг зарлаад армийнханд баяр хүргэсэн мэдэгдэл хийжээ.
Үндэсний чөлөөлөх арми нь анх 1964 онд Колумбийн газрын тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэн байгуулагджээ. Тус бүлэглэл өдгөө 2000 гаруй идэвхитэй дайтагчтай юм байна.
Үндэсний чөлөлөлөх арми нь шинэчлэлийг шаарддаг боловч Засгийн газартай энхийн хэлэлцээр хийхээс үргэлж татгалздаг аж. Харин Колумбийн хамгийн том босогчдын бүлэглэл ФАРК хоёр жил гаруйн өмнө Гаванатай энхийн хэлэлцээр байгуулсан билээ.
Г.Үжин