“BMW-7 Series” хэмээн нэрлэгдээд байгаа суудлын автомашины шинэ загварыг танилцууллаа.
Өндөр үнээр үнэлэгдээд байгаа тансаг зэрэглэлийн бүтээл жолоочгүйгээр зогсоолд зогсох чадвартай юм. Мөн жолоочийн дохиогоор үйлдэл хийх боломж бүхий анхны машинаар нэрлэгдээд байгаа юм. 93 мянган америк доллараар үнэлэгдсэн “7 Series” ирэх 10 дугаар сараас худалдаанд гарах юм. Гэхдээ худалдаанд гарах үнэ нь үүнээс ч өндрөөр тогтоогдох магадлалтай байна.