Хүүхдийн хүчирхийллийн амьд гэрч, тод жишээ болсон энэ зургийг анх Филиппиний иргэн олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Бяцхан хүүгийн толгойд олс углаж, яг л нохой мэт хоол идүүлж байгаа зураг. Энэхүү зурагтаа дээрх эмэгтэй “миний нохой” гэсэн тайлбар хийсэн нь олон хүний эгдүү, уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн байна.
Хүмүүс энэ явдал хүүхлийн хүчирхийлэл бус тоглоом наадгай байсан ч ингэж болохгүй хэмээн сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Мөн нялх хүү дуулгавартай нь аргагүй “ийм байдалд” орсныг бодоход хүүг хүчирхийлэлд өртсөн байх хэмээн олон хүн үзжээ.
Филиппин улсын хуулийн байгууллагууд энэ зурагт анхаарлаа хандуулж эхэлсэн гэнэ. Уг зурагны талаар Филиппин улсын Нийгмийн хамгаалал, хөгжлийн (DSWD) газрын нарийн бичгийн дарга Д.Солиманг ярилцлага өгөхдөө “Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл болох нь тодорхой байна. Энэ хаягны цаана ямар эмэгтэй байгааг мөрдөн шалгах ажил эхэлсэн. Мөн иймэрхүү хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж буй асуудал байгаа бол энэ талаар хуулийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж байхыг анхааруулж байна” гэжээ.