Өчигдөр Грекийн нийслэл Афин хотын төвд 1000 гаруй иргэн цугларч, хямралын эсрэг жагсаал хийсэн байна.
Энэхүү жагсаалыг коммунист намын харьяа ПАМЕ хэмээх үйлдвэрчний эвлэлийн зүгээс зохион байгуулжээ. Жагсагчид тус улсын Засгийн Газрын зүгээс ард түмний аж амьдралыг улам доройтуулах шийдвэрүүдийг гаргахаар төлөвлөж байгаад дургүйцн ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна.Иргэд жагсаалаа Афин хотын төвд орших Синтагма талбайгаас эхлэн тус улсын Парламентын ордон хүртэл хямралын эсрэг уриа, лоозон барин жагссан байна. Жагсагчид Грек улсыг Еврозон болон Европын Холбооноос гарахыг шаардан хашгирч байлаа.
Жагсаалд оролцсон оюутны холбооны тэргүүн, 22 настай Мирто Колетти хэлэхдээ Засгийн Газрын явуулж буй яриа хэлэлцээрүүд нь Грекийн ард түмний төлөө бус зөвхөн томоохон бизнесийнхний ашиг сонирхлын үүднээс болон сүүлийн жилүүдэд төрийн мөнгийг завшиж баяжсан хүмүүсийн төлөө л хийгдэж байна гэсэн хувийн бодлоо хэлсэн байна.
Грекийн Засгийн Газар одоогийн байдлаар өрөө хэрхэн төлөх хөтөлбөрийн талаар олон улсын зээлдэгчидтэй яриа хэлэлцээр явуулсаар байгаа билээ.