Ирак, Сирийн ихэнхи нутагт нөлөөллөө тогтоогоод буй “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулаанд АНУ-ын Засгийн газар зэр зэвсгийн болоод цэргийн албан хаагчдын тусламж үзүүл байгаа.
Тэгвэл тэрхүү хүчний тоог нэмэгдүүлэх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гаргажээ. Тэрбээр одоогоор Иракт ажиллаж буй 3000 гаруй цэргийн зөвлөх, сургагч, аюулгүйн хүчний дэмжигчдийн тоог дахин 450-иар нэмэхээр болжээ.
Цэргийн зөвлөхүүд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тулалдаж байгаа Суннитуудын овог аймгуудыг бэлтгэж дадлагажуулах юм. Мөн Америкийн Засгийн газар Иракийн Курдууд болон Суннит овог аймгуудад дахин зэвсэг илгээхээр болсон байна.
Барак Обама Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абадигийн хүсэлтээр нэмэлт тусламж илгээхээр шийджээ.
Г.Үжин