АНУ-ын Техас мужийн Маккини хотын цагаан арьстай цагдаагийн ажилтан өнгөт арьст өсвөр насны охинд хүч хэрэглэн газарт унагасны улмаас ажлаасаа халагджээ.
Цагдаагийн офицер Дэвид Эрик Кэйсболтийн хууль бус үйлдлийг харуулсан гар утасны бичлэг интернетэд тавигдсанаар олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж, нийгмийн сүлжээний чухал сэдэв болоод байсан юм.
Маккини хотын Цагдаагийн Газрын зүгээс өсвөр насны охинтой хүч хэрэглэн харьцсан цагдааг албан тушаалаас нь огцруулсан болохыг мэдэгдэж, түүний гаргасан үйлдлийг "хаацайлж болохгүй" үйлдэл хэмээн тодорхойлжээ.
Бичлэг дээр Кэйсболт өнгөт арьст охиныг түлхэн газар унагаж, бусад өнгөт арьст өсвөр настнуудын өөдөөс гар буугаа гаргаж байгаа нь бичигджээ. Хэрэг гарахын өмнө Маккини хотын олон нийтийн усан санд болж байсан үдэшлэг дээр зодоон гарч, эмх замбараагүй байдал үүслээ гэсэн дуудлагын дагуу 12 цагдаа тухайн газарт очсон байна. Цагдааг албан тушаалаас нь огцруулаад зогсохгүй давхар хариуцлага тооцох асуудал ч яригдаж байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)