Их Британийн парламент Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийг дэмжлээ хэмээн “BBC” агентлаг мэдээллээ. Уг хуулийн төслийг парламентын 544 гишүүн дэмжиж, ердөө 53 гишүүн эсэргүүцжээ.
Хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж дэмжигдсэн хуулийн төслийг ирэх долоо хоногоос эхлэн Их Британийн парламентын тусгай хороо авч хэлэлцэх юм байна.
Европын холбоод шинэчлэл хийх цаг болсноос гадна цагаачлалын бодлогоо зохицуулах боломжгүй байгаа зэргээс шалтгаалан тус холбооноос гарахыг англичууд уриалж байгаа юм.
Өнгөрсөн сард дахин сонгогдсон Ерөнхий сайд Девид Камерон хэрвээ сонгуулийн амлалтандаа энэхүү сонгуулийг явуулна хэмээн сурталчилж байсан нь удахгүй биелэлээ олох нь ээ.
Их Британийг Европын холбооноос гарвал эдийн засгийн хохирол амсаж болзошгүй хэмээн Европын холбоо анхааруулж байгаа билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)