Сирийн босогчид Ерөнхийлөгч Башар ал Ассадын хяналтанд байдаг Дераа аймгийн гол цэргийн баазыг эзэлсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ.
Босогч бүлэглэлүүдийн нэгдсэн байгууллага болох Өмнөд Фронтын зүгээс Дераа аймгийн хамгийн том цэргийн баазыг хяналтандаа орууллаа хэмээн мэдээлсэн байна. Харак хотын ойролцоо орших “Бригад 52” цэргийн баазыг өчигдөр 2000 орчим босогч дайчид булаан авчээ.
Сирийн засгийн газар одоогийн байдлаар баазаа алдсан гэх мэдээлэлд тайлбар хийгээгүй байна. Хэрвээ энэхүү мэдээлэл Башар ал Ассадын цэргийнхний зүгээс баталгаажвал дахин нэг хотоо босогчдын гарт өгөх нь ойлгомжтой хэмээн ажиглагчид үзэж байна.
Сирийн Хүний эрхийг ажиглах байгууллагын мэдээлснээр энэхүү тулаанд засгийн газрын хүчний 20 цэрэг алагдсан гэлээ.
Дөрөвдүгээр сард Өмнөд Фронт Йордантай хиллэх Нажиб хотыг эзэлсэн билээ. Үүнээс хэдэн өдрийн дараа өөр нэгэн босогчдын бүлэг баруун хойд хэсэгт орших Идлиб аймгийг эзэлсэн юм. Харин саяхан алан хядагч “Исламын улс” бүлэглэл Сирийн Пальмира хотыг эзэлсэн. Дээрх цуврал ялагдлуудаас харвал Башар ал Ассадын хүч суларч байгаа хэмээн дүгнэж болно.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)