Германы 102 настай иргэн мягмар гарагт докторын зэргээ хамгааллаа. Ингэснээр тэрээр дэлхийд докторын зэргээ хамгаалсан хамгийн хөгшин эрдэмтнээр тодорч байна.
Хатагтай Ингеборг Рапопорт 1937 ангаахын сургуулиа төгсчээ. Үүний дараа Хамбургийн их сургуулийн докторантурт элсэж сахуу өвчний сэдвээр судалгаа хийж эхэлсэн байна. Сахуу өвчин нь тухайн үед Германы ноцтой асуудлуудын нэг байсан аж. Гэвч Ингеборгийн ээж еврей хүн байсан учраас тэрээр докторын зэргээ хамгаалах эцсийн шалгалтад нь оруулаагүй аж.
Адольф Гитлерийн еврейчүүдийг хориглосон хуулийн улмаас Ингеборг хамгаалахад бэлэн байсан докторын зэргээ авахын тулд 80 гаруй жил хүлээсэн байна.
Ингеборгийн судалгааны материал нь хамгаалалтанд орсон бол тэнцэхүйц үзүүлэлттэй байсан учраас өчигдөр Хамбургийн их сургуулиас түүнд эрүүл мэндийн шинжлэх ухааны докторын зэрэг олгосон байна.
Гэхдээ Хамбургийн их сургууль түүнийг нас өндөр гарсан гээд эрдмийн зэргийг нь зүгээр нэг өгчихөөгүй гэнэ. Сургуулийн эрүүл мэндийн 3 эрдэмтэн өнгөрсөн сард Ингеборгоос шалгалт авсны эцэст түүнд зэрэг олгохоор шийдвэрлэжээ.
Эцэст нь 102 настай эмээ нацистуудад булаалгасан эрдмийн зэргээ авч чаджээ. Мөн тэрээр эрдмийн зэрэг хэзээ ч амархан олдоггүй гэдгийг онцолсон байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)