Хэдхэн сарын өмнө бусдын гарт амиа алдсан Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцовын охин эх орноосоо гарчээ. Немцовын ууган охин Жанна заналхийлэлд өртсөний улмаас төрсөн нутгаа орхиход хүрсэн байна.
Жанна өөрийг нь хөнөөнө гэх заналхийллийн улмаас Оросоос гарсан гэдгээ мэдээлсэн ч хэзээ Орост эргэн ирэх тухайгаа хэлээгүй юм.
Оросын сөрөг хүчний гол төлөөлөгч, Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжлэгч Борис Немцовыг Москвагийн төв Их Москворецкийн гүүрэн дээр буудаж амийг нь хөнөөсөн юм. Энэ аймшигт гэмт хэргийн ганцхан гэрч нь улстөрчтэй хамт байсан Украины иргэн Анна Дурицкая боловс түүнийг гэм буруугүй хэмээн үзсэн билээ.
Борис Немцовын хэрэгт 6 хүнийг сэижглэн хорьсон ч одоо хүртэл шийдэгдээгүй байна.
Жанна Немцов өмнө нь аавынх нь үхэлд Владимир Путин хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдээлж байсан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (4)