Их Британийн Хунтайж Харри өчигдөр орой Лондон хотын Рояал Альберт Холл концертын танхимд зохион байгуулагдсан хүнд өвчтэй хүүхдүүдийн төлөөх хандивын арга хэмжээнд оролцлоо.
Арга хэмжээний үеэр цугларсан хандивыг Английн хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд зориулах юм байна. Энэ үдэш мөн тус арга хэмжээнд салбар, салбарын алдартнууд ирж оролцсон байна. Хандивын арга хэмжээний үеэр алдарт дуучин Тони Беннет, Лэди Гага нар өөрсдийн хамтарсан жазз урсгалын шинэ цомгийнхоо дуунуудаас ирсэн зочдод танилцуулсан байна.
Хунтайж Харригийн хувьд "Эрүүл Хүүхэд" хэмээх энэхүү хандивын сангийн идэвхтэй дэмжигч юм байна. Арга хэмжээний үеэр тэрээр асрагч, сувилагчид болон өвчтэй хүүхдүүдийн ар гэрийнхнийг хүлээн авч уулзжээ. Тэрээр арав гаруй жил үргэлжилсэн цэргийн албаа өндөрлөснөөс хойш ийнхүү хандивын арга хэмжээнүүдэд илүү цаг заваа зарцуулдаг болоод байгаа билээ.
Г.Үжин