Өмнөд Солонгост титэм вирусын халдвараар оношлогдсон өвчтөнүүдийн дийлэнх нь эмнэлгийн орчинд халдвар авчээ.
Тиймээс эмнэлгийн орчинд халдвар тархалтыг зогсоохын тулд Өмнөд Солонгосын засгийн газар өвчин илэрсэн 29 эмнэлгийн нэрийг нийтэд зарласан байна.
Дашрамд өгүүлэхэд тавдугаар сарын 20-нд титэм вирусын халдвар анх илэрснээс хойш 50-85 насны долоон хүн нас барж, 95 хүн өвчлөөд байна. Хамгийн сүүлд Сөүлийн “Samsung” эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан 68 настай эмэгтэй титэм вирусын халдвараар нас баржээ. Мөн шинээр найман хүн тус өвчний халдвар аваад байгаа юм.
Сэтгэгдэл (1)