Өнөөдөр өглөө Хятадын Жианли хотын цогцос хадгалах газарт өнгөрсөн долоо хоногт осолдсон "Дорнын од" усан онгоцны хохирогчдын ар гэрийнхэн хүрэлцэн иржээ. Хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүс 400 орчим цогцсыг ялган таних үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Албаныхны мэдээлж байгаагаар хохирогчдын ар гэрийнхэн цогцсыг таниж тогтоосны дараа цогцсыг чандарлах юм байна. Чандрыг ар гэрийнхэнд нь өгөх болно гэжээ.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт осолдсон "Дорнын од" жуулчны усан онгоцонд зорчиж яваад амь үрэгдсэн хүний тоо одоогийн байдлаар 431 хүрээд байна.
Сүүлийн 70 гаруй жилд болсон хамгийн олон хохирогчтой далайн энэхүү сүйрлээс 14 хүн амьд гарсан бөгөөд ор сураггүй алга болсон 11 хүнийг аврагчид одоо хүртэл эрэн хайж байгаа юм.
Г.Үжин